Д.Нямхүү: Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж хүүтэй боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 269 мянган хүн шинээр халдвар авч, 4 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 278 мянган хүн эдгэрчээ.


Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт 1352 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1350 хүний хариу сөрөг гарч, 2 хүнээс коронавирус илэрсэн. Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн  30 настай эрэгтэй, 20 настай эмэгтэйд коронавирус илэрлээ.   Нэг хүн эдгэрсэн. Энэ хүн есдүгээр сарын 9-ний өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 53 настай эрэгтэй, ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн юм. Өнөөдөр үүрийн 04:00 цагт ажиглах байранд тусгаарлалтад байсан эмэгтэй ХӨСҮТ-д төрж 2.8 кг жинтэй хүүтэй болсон. Сайн дураар нэг хүн шинжилгээ өгсөн, сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 320 болсон, 311 хүн эдгэрсэн.  ХӨСҮТ-д 9 хүн эмчилгээнд байна, 7 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна" гэв.




С.Цог
Бусдад түгээх
  • gplus