1.2 сая хүүхдэд 733.3 тэрбум төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгожээ
Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 9 сард 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 115.9  тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 115.9 тэрбум төгрөгөөр буурахад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 39.3 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар буурч, зарлага 22.9 хувиар өслөө. Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2020 оны эхний 9 сард 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 115.9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 115.9 тэрбум төгрөгөөр буурахад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 39.3 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага эхний 9 сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 431.5 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 245.4 тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 187.5  тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 14.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 оны эхний 9 сард 15.8 мянган хүнд 37.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1086  хүнээр буурч, олгосон  тэтгэмжийн хэмжээ 6.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас Коронавирус халдвар (COVID-19) цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуульд ажиллаж байгаа даатгуулагчид болон сайн дураар даатгуулагчдад 2020 оны 7 дугаар сараас эхлэн сар бүр 200.0 мянган төгрөгийн дэмжлэгийг олгож байна. Энэ оны эхний 9 сард 216.1 мянган даатгуулагчдад (давхардсан тоогоор) 43.2 тэрбум төгрөгийн дэмжлэгийг олгожээ.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний 9 сард 2.3 (давхардсан тоогоор) сая хүнд 1.1 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 183.1  мянгаар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 629.7  тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Монгол Улсын Засгийн газраас иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлж 288.0 мянган төгрөг, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100.0 мянган төгрөг, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16.0 мянган төгрөг, насанд хүрэгчдэд 32.0 мянган төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн юм.

Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 197.0 (20.1%) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 563.8 тэрбум (4.3 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны эхний 9 сард 56.7 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 238 хүнээр буурсан бол олгосон тэтгэврийн хэмжээ 34.8  тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.3 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.2 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 9 сард 110.1 мянган хүн хамрагдсаны 53.7 хувь нь асаргааны тэтгэмжид, 46.3 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний 9 сард 70.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 16.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 733.3 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны эхний 9 сард олгожээ.

Эх сурвалж: ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • !!! 2020-10-13 10:14:07
    Ядуу айлууд хүүхдийн мөнгөөр архиддаг л юм байна лээ дээ!!! Шал дэмий төсвийн мөнгө үрэх юм даа!!!
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах