Ц.Баярсайхан тэргүүтэй гишүүдийг Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэв
Гадаадад суугаа монголчуудын төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын нийт гишүүдэд хандан шаардлага хүргүүлж буйгаа дуулгалаа.
Тус шаардлагад “Гадаадад сурч, ажиллаж буй эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон мянган залуучуудын төлөөлөл болсон бидний хэсэг иргэд Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1 дүгээр заалтаар баталгаажсан төрийн үйл хэрэгт шууд оролцох, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2 дугаар заалтаар олгогдсон эрхийнхээ дагуу ҮАБ-д хохирол учруулж болзошгүй асуудлаар төрийн зохих байгууллага, албан тушаалтанд санал гомдлоо тавьж, шийдвэрлүүлэх эрхээ эдэлж дараах шаардлагыг хүргүүлж байна.

Сүүлийн үед Монголын улс төр, нийгэм эдийн засагт гадныханы ноёрхолыг тогтоохын төлөө хэт, улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч буйд Монгол Улсын жинхэнэ эзэд иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал, Монгол Улсын газар нутаг эрдэс баялагийг  харийнханд найр тавин олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс, холбогдох хуулиудыг яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буй нь Монгол Улсын Тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол ард түмний удмын сангийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх,  хөрөнгө өмчлөх, эзэмших эрх газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг зэргийг хориглохыг шаардаж байна” гэв.

Түүнчлэн Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуулиудыг зогсоох, Хятадын банкийг оруулж ирэх санаачлагийг таслан зогсоохыг шаардаж байна гэлээ.

Мөн Газрын тухай хуулийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч, Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг Монгол Улсын эрх ашгаас урваж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцож, хатуу шийтгэхийг тус тус шаардаж байгаагаа илэрхийлэв. Энэхүү бичгийг хүлээж авснаас хойш долоо хоногийн дотор багтааж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг шаардаж арга хэмжээ аваагүй тохиолдолд Монголд болоод Олон улсад эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулна” гэдгээ мэдэгдлээ. Мөн хариу өгөөгүй тохиолдолд олон улсын шүүхэд хандана гэлээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-19 02:22:17
    Гадагш байгаа Монголчууд маань ийнхүү зовниж байхад эндээ байгаа бид дэмжиж хамтарч нэгдэж ажилламаар юм.Бид юу бодож харж сонсож яваагаа нэг бодмоор байгаа шүү...
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2014-10-13 10:15:21
    Үнэхээр та бид л энэ эх орныхоо төлөө тэмцэхгүй юм бол өнөөгийн төр засгийн тэргүүн гэгдэх энэ нөхдүүд дэндүү дураараа дургиж өөрсдийн эрх мэдэл, албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд улс эх орон, газар шороо, баялагаа гадныханд найр тавьж яахаас ч буцахгүй болжээ. Та бүхнийг дэмжиж байна.
    202.131.242.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-10-06 08:51:06
    Маш зөв зүйтэй Монголчуудаа дэмжицгээе. нэгдэцгээе. Үнэн арай хэтэрч даварч байгаа шүү.
    46.188.127.72
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-10-06 07:33:48
    Наад 3 дээр чинь АН-ын бүлгийн дарга Эрдэнэбат нэмэгдэнэ, *Газрын хуулинд 100 жилээр гадаадынханд газар эзэмшүүлэх* гэсэн заалт байхгүй гэж зүтгээд байсан бичлэг нь олон зурагтад байгаа, ийм аюултай үйлдэл хийж байна ш дээ, эд нар
    202.179.23.162
    Мэдэгдсэн Хариулах
  • huslen 2014-10-06 05:34:07
    OYU-TOLGOI-g hariinhand hudaldagsadiig shuuh heregtei.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах