Т.Бөхчулуун бүх Японы ахлах сургуулийн аварга болов
Цар тахлын улмаас Япон улсад чөлөөт бөхийн бүх тэмцээн, уралдаанууд хойшлогдоод байв. Тэгвэл чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Бүх Японы ахлах сургуулийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Токио хотод болсон байна. 92 кг-ын жинд 48 бөх барилдснаас ОУХМ Туваадоржийн Бөхчулуун зургаа ялахдаа ганц ч оноо алдалгүй түрүүлэв. Түүний сурдаг Чиба мужийн "Кашива Ниттай” ахлах сургууль нь багийн тэмцээнд аваргалж хос алтан медалийн эзэн болжээ. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан ахлах сургуулийн аварга болжээ.

Т.Бөхчулуун нь 2001 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн бөгөөд анхны багш нь Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандорж. Дараа нь гавьяат тамирчин болон дасгалжуулагч З.Дүвчиний удирдлага дор хичээллэж байгаад 2018 онд алдарт Саори Ёшидагийн төрсөн ахын удирддаг "Ичиши" залуучуудын клубт багшилж буй Р.Баяраа түүнийг өдгөө сурч буй сургуульд нь авчирсан.



О.МОЛОР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.