Төрийн дэмжлэгийг үл тоогч Үндэсний үйлдвэрлэгч ААН-үүдийн увиагүй үйлдэл
Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үг бий. Төр цар тахлын энэ үед ААН-үүдээ боломжит бүхий л аргаараа дэмжиж байна. Гэтэл зарим үндэсний үйлдвэрлэгч ААН-үүд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж уйваагүй үйлдэл гаргав.

Бүр тодруулбал, “Алтан тариа” ХХК  гурилын үнийг ангилал төрлөөс хамаарч 1 кг тутмыг 50-100 төгрөгөөр, Талх чихэр” ХК нь 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс хамааран 100-500 хүртэл төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг төрөл тус бүрээс хамааран 100-1000 хүртэл төгрөгөөр,  “Өгөөж-чихэр боов” ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр, “Сүү” ХК нь Миний Монголын сүүний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр тус тус нэмсэн нь тогтоогдоод байна.

Тэгвэл тэдэнд төр ямар дэмжлэг үзүүлэв

-УИХ-аар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Алтан тариа” ХХК-ний 2020 онд импортолсон улаан буудайг гаалийн татвараас 602,9 сая төгрөг болон НӨАТ-аас 130,3 сая төгрөгийг, “Өгөөж-чихэр боов” ХХК-ний 2020 оны эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалийн татвараас 62,08 сая төгрөг, НӨАТ-аас 130,3 сая төгрөгийг тус тус чөлөөлсөн байна. Харин “Сүү” ХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339,275,124 төгрөгийн хөнгөлөлт авсан байна.
Төрийн дэмжлэг үүгээр дуусахгүй өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 2-т заасны дагуу дөрвөөс наймдугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээс "Сүү" ХК 660,6 сая төгрөг, “Талх чихэр” ХК 1 тэрбум 22,1 сая төгрөг, “Өгөөж-чихэр боов” ХХК 469,5 сая төгрөг, “Алтан тариа” ХХК 366,4  сая төгрөгөөр тус тус чөлөөлөгдсөн байгаа юм. 

Гэтэл наймдугаар сарын сүүлчээс эхлэн эдгээр байгууллагууд үнээ нэмж, төр ард түмэндээ хариу барив. Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ийнхүү давуу байдлаа ашиглан төрийн дэмжлэгийг үл тоосон үйлдэл нь мэдээж хууль зөрчинө.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед дээрх хүнсний үйлдвэрлэгч компаниуд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмсэн нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан “хуулийн этгээд нь гамшгийн үед бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх” гэсэн үүргээ биелүүлж ажиллаагүй нь тогтоогдсон. Иймээс тэд төрийн хуулийн дагуу зохих хариуцлагаа хүлээх ёстойг хууль хэрэгжүүлэгч газар агентлагуудад сануулахад илүүц биз. Хуулийн дагуу бол үнэ нэмсэн байгууллага байвал аж ахуйн нэгжид таван саяас 20 сая хүртэлх торгууль ногдуулж, хариуцлага тооцуулах Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулахаас гадна аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай юм.
 
 О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк neg eem setgegdel olob  2020-10-13 11:59:01
    Тэнэг монголчууд Элбэгдорж Бат-Үүл Дорлигжав тэргүүтэй ардчилагчид монголын хөгжлийг хойш татаж ядууруулсан гэж үзэн яддаг хэрнээ Барууны ардчиллыг юунд зөвтгөө...
    141.101.96.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-10-13 11:46:28
    Yasan muuhai hvmvvs ve yadarch baigaa ard irgediig dendvv shulah yumaa vnen gomdmoor yumaa ene baiguulguudad arga hemjee avbal taarna .tatbaraas bvv chuluul
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-10-13 06:18:40
    Tur n tegeed demjvel demjsen shig demjih hergtei hudlaa tsonhnii tsaanaas chiher doloolgood bh ym valyutiin hanshaa barih hergtei bn ydaj dollariig 2500 bolgo
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-13 04:15:56
    яах гэж татвараас чөлөөлөөд байдгын??? зах зээлийн зарчмаараа явуулсан бол дампуурахгүйн тулд ядаж л өрсөлдөнө дөө
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Сараа 2020-10-13 04:06:11
    Арай дэндүү юмаа Жижиг үйлдвэрүүүдээс дор байхдаа яахавдээ
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-13 01:37:00
    САвласан бараа нь хүртэл жиндээ хүрэхгүй луйварчин,ядуу сэтгэлгээтэй амьтад удирддаг.
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2020-10-13 01:25:49
    "Увиагүй" биш, "Увайгүй" гэж бичнэ!!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах