Баянзүрх дүүргийн спорт цогцолборын тойрог зам ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулсан.

Нийт 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэхээр төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн хавар тус цэцэрлэгт хүрээлэн спортын талбайн эхний хэсэг ашиглалтад орсон. 

Харин дараагийн хэсэг болох дөрвөн эгнээ гүйлтийн тойрог зам хэдхэн хоногийн өмнө ашиглалтад орсон талаар цахим хуудаснаа мэдээлжээ.
 
О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-12 04:57:43
    өгдөөд гүйхээр очихоор манаач гэдэг хүн нь оруулахгүй байгаа шүү дээ
  •  2020-10-12 04:07:12
    24 цагаар ашиглах боломжтой юМ уу? хаалт хийж байхаар гэрэлтүүлэгтэй байвал дээр одоо хаалга хийсэн байна.