Ц.Нямдорж “баярлаж сууна”
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Засгийн газрын бүтцээ оройтсон ч гэлээ өөрчлөхөөр болсонд баярлаж суугаа гэнэ.

Тэрбээр чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Би Хууль зүйн сайд байх үедээ 175 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан. Харин шинэчлэлийн Засгийн газрын Хууль зүйн сайдын багц 374 200 тэрбум болж өсгөсөн ч хийсэн зүйл харагдахгүй байна” хэмээн шүүмжилсэн.

Түүгээр ч зогсохгүй Засгийн газрын шинээр яригдаж буй бүтцээр Гадаад харилцааны сайдад давхар “чимэг” зүүх нь Өвөрмонгол бөхчүүдийн хүзүүнээс зүүлттэй байдаг уяанаас өөрцгүй. Янз бүрийн чимэг зүүлтэнд дурлахаа боль гэдгийг сануулав.

Түүгээр ч зогсохгүй өмнө нь У.Хүрэлсүхийг Шадар сайд болгох гэж байхад та нар эсэргүүцсээр байгаад болиулсан хэмээн өмнөх түүхийг сөхөж, өдгөө барьцана гэдгээ тодоос тод илэрхийлээд авна лээ. Мань хүнийг хатуу самар гэдэг аргагүй л үнэн бололтой.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Оргил 2014-10-07 01:43:16
    Энэ ах овоо ухамсартай болж сүүлийн үед элдэв юм ярьж заналхийлдэгээ больсон байна. Нас намбаа бодож, шүдээ хавиран дайрдагаа больсон нь зөв шүү
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2014-10-06 05:46:00
    HOTSROGDLIIN TUIL
    218.56.227.227
    Мэдэгдсэн Хариулах
  • hogjil 2014-10-06 05:40:01
    hurdan tetgebertee garsan in deer dee.ih hotsrogdoj dee.
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах