Экспорт өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурлаа

Монгол Улс 2020 оны эхний 9 сард нийт 141 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 5.1 тэрбум америк доллар, импорт 3.9 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5  тэрбум америк доллар, үүнээс экспорт 799.0 сая америк доллароор, импорт 670.7 сая америк доллароор тус тус буурчээ. 2020 оны 9 дүгээр сард экспорт 668.2 сая америк доллар, импорт 474.9 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 22.0 сая америк доллароор, импорт 36.3 сая америк доллароор буурсан байна.
 

Экспорт өмнөх оны мөн үеэс 799.0 сая америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 254.7 сая америк доллар, нүүрсний экспорт 961.2 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.
 

ОХУ-аас импортоор оруулсан барааны 50.2 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 58.6 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6.1 хувийг цахилгаан эрчим хүч, 7.7 хувийг ачааны тэрэг, 86.2 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлж байна.




Эх сурвалж: ҮСХ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.