Саран дээр устөрөгчийн түлшний үйлдвэр барина
1798 онд Английн эрдэмтэн Хэнри Гавиндишээр удирдуулсан баг лабораторийн нөхцөлд туршилт хийн жижиг масстай биетүүдийн хоорондох гравитацын хүчийг хэмжсэнээр гравитацын тогтмолыг анх тодорхойлсон. Энэхүү тогтмолыг үнэлснээр аливаа масстай биетүүдийн хоорондын таталцлын хүч; жишээлбэл жижиг бие бидний сайн мэдэх нарны аймгийн гарагуудад татагдах үедээ олж авах хурдатгал (хүндийн хүчний хурдатгал)-уудыг тогтоосон. Манай дэлхийн хувьд g=9.8м/с2

Гарагуудын хүндийн хүчний хурдатгалыг тодорхойлж чаддаг болсноос хойш 150 гаруй жилийн дараагаас эхлэн дэлхийн гравитацын хүчнээс давсан хүчтэй, нэг секундэд 11,2 км зам туулах чадалтай санcрын пуужин зохион бүтээсэн нь эх дэлхийгээ сансраас харах, сансрын уудмыг судлах боломж судлаачдад бий болж эхэлсэн. Сансрын хөлгүүд түлшээ дэлхийгээс авч явдаг бөгөөд түлш нь дуусах хүртэл аялал (судалгаа) үргэлжилдэг.
 
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд эрдэмтэд олон талын судалгаа хийж байгаагийн нэг нь  саран дээр түлшний үйлдвэр барих явдал юм. Доорх зурагт: дэлхий, сар, нарны эргэлтийн тэнхлэгийг нэг хавтгайд үзүүлсэн байна.
 
                                    

Эндээс харахад сарны өөрийн эргэлтийн тэнхлэг, дэлхийг тойрон эргэх эргэлтийн тэнхлэгүүд  шар зам буюу нарыг тойрон хөдлөх дэлхийн тэнхлэг хоорондын өнцгүүд бага байдаг учраас сарны өмнөд туйлд  нарны гэрэл тусах боломж байдаггүй. 2018 онд Шуай Ли эрдэмтнээр ахлуулсан судлаачид сарны өмнөд, хойд туйлуудад мөс байгааг НАСА-ийн хиймэл дагуулын бүртгэж цуглуулсан тоон мэдээллийг ашиглан илрүүлжээ. Дараах зурагт: А-д хойд туйл, В-д өмнөд туйлорчмын мөсийг ногоон болон оюу ногоон өнгөөр, саарал болон хар өнгүүдээр сарны гадаргын температурыг тус тус дүрсэлсэн байна.



                                          
 
 
Зургаас харахад сарны нар тусдаггүй өмнөд туйлд байх мөс, хойд туйлд буй мөснөөс нилээн их хэмжээтэй байгаа нь харагдаж байна.
 
Япон улсын эрдэмтэд АНУ-тай хамтран 2035 он гэхэд сарны өмнөд туйл хэсгийн мөснөөс нарны эрчим хүчний тусламжтайгаар устөрөгч ялган авах үйлдвэр саран дээр барина гэдгээ Даваа гарагт зарлалаа. Үйлдвэр болон тэнд ажиллах машин устөрөгчийн түлшээр ажиллана. Ажлын машин нь 2-4 хүн зөөвөрлөх бөгөөднэг цэнэглэлтээр ойролцоогоор 1000км аялах ба үүнд шаардагдах устөрөгчийн түлш гаргах авах усны хэмжээ 27 тонн байхаар тооцоологдож байна. Ингэж устөрөгчийн түлш гарган авах зардал нь дэлхийгээс шатахуун зөөхөөс хямд өртөгтэй байгаа юм байна.

Сарны татах хүч дэлхийгээс 6 дахин бага тул түүн дээр машин өнхөрч явахад шаардагдах дугуйнд үйлчлэх үрэлтийн хүч төдий чинээ бага байна. Энэ нь машин дэлхийтэй харьцуулахад 6 дахин их ачаа ачих боломжтой ч, мөсөн дээр явж байгаатай адилхан болохоор хөдлөх болон зогсох үед асуудлууд тулгарна. Иймд саран дээрх явагч машин нь өнхөрч биш дэгдэж явдаг байхаар судлагдаж байгаа аж.
 
 
Эх сурвалж: МУШУА
Ц. Банзрагч
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Япончууд Цөмийн аюулгүй станц Эх дэлхий  2020-10-11 11:04:33
    Япончууд өндөр хөгжилтэй хэрнээ, байгаль Эх дэлхийд огт гай болохооргүй баталгаатай цөмийн үйлдвэр барьж чадаагүй ,байж,Одоо гариг эрхэс рүү шуналтах арай эрт ...
    162.158.165.207
    Мэдэгдсэн Хариулах
  • багш 2020-10-10 14:57:44
    Кавендишийн туршилтыг юу байсан гэчихэв дээ.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • багш 2020-10-10 15:00:55
      хийн жижиг масстай биетүүдийн хоорондох гравитацын хүчийг хэмжсэнээр гэж буруу уншсан байна.
      172.69.252.147
      Мэдэгдсэн Хариулах