Махны үнэ буурчээ
Нийслэлийн статистикийн газраас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн мэдээллийг гаргасан байна. 

Махны дундаж үнэ             
                
2020 оны 10 дугаар сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 8895 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 10771 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 173 төгрөгөөр (1.6%), үхрийн цул махны үнэ 16 төгрөгөөр (0.1%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хар хорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8000 төгрөг, Харин “E mart” супермаркет хамгийн өндөр үнэтэй буюу 13300 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 12 төгрөгөөр (0.1%) , харин хонины цул махны үнэ 337  төгрөгөөр (3.5%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 7300 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12000 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ  

2020 оны 10 дүгээр сарын I долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1400-1700 төгрөг, 1-р зэргийнх 1200-1360 төгрөг, 2-р зэргийнх 900-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1450-2180 төгрөг, 1-р зэргийн гурил 1200-1337 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1360 төгрөгийн үнэтэй байна. “Номин” супермаркет “Атар” талхыг хамгийн хямд буюу 1199 төгрөгөөр, харин “М-март” супермаркет хамгийн өндөр үнээр буюу 1360 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ

2020 оны 10 дугаар сарын I долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 0.4 хувиар буурч 734 төгрөгөөр, монгол лууван 6.3   буурч 1331 төгрөгөөр, монгол байцай 5.5 хувиар өсч 1093 төгрөгөөр, монгол хүрэн манжин 6 хувиар буурч 1807 төгрөгөөр, сонгино 1.3 хувиар өсч 1780 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolchuud min hunsnii nogoogoo hangalt 2020-10-10 03:06:03
    Hujaagiin hortoi nogoo idej uehj baihaar Mongol nogoogoo idej baigaarai, Mongolchuud min!
    108.162.216.79
    Мэдэгдсэн Хариулах