''Санхүү авна'' гэх дугаараар холбогдсон эр дээрмийн гэмт хэргийн хохирогч болжээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 03 цаг 58 минутад иргэнээс “Бусдад дээрэмдүүлчихлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлжээ.

Мэдээллийн дагуу шалгахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух иргэн Ц-гийн гэрт үл таних залуус дайрч орон биед нь халдаж, эд зүйл, их хэмжээний биет мөнгийг дээрэмдэж хэргийн газраас зугтаасан байна.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд тус хэргийг “Х, М, Т, У, И, Т” нар нь бүлэглэн үйлдсэн болохыг олж тогтоон, дайчлан баривчилжээ. Хохирогч Ц нь “Санхүү авна” гэх зарын дагуу холбогдож улмаар 26 настай “Х” гэгч эмэгтэйд гэрийн хаягаа зааж, гэртээ нэвтрүүлсэн аж. Улмаар гаднаас хаалга тогшиж үл таних 2 эрэгтэй хохирогчийн биед халдаж эд зүйлсийг нь дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Сэжигтэй этгээдүүдийн гэрээс хэргийн газраас алдагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулан холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Урьдчилсан байдлаар сэжигтэй этгээдүүд болох 16-26 насны “Т, И, М, Х, У” нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг болох нь, мөн холбогдох шалгалтын явцад сэжигтэй этгээд 16 настай У гэгч нь цахим орчинд “Санхүү авна” гэсэн зараар дуудлагаар биеэ үнэлэх, хохирогч нарын мөнгийг нь авч зугатаах зэрэг хэрэг, үйлдлүүд урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Сэжигтэй этгээд 22 настай М гэгч нь энэ оны 5 дугаар сард Баянгол, 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дох хэсэг, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар тус тус яллагдагчаар татагдан шалгагдаж байга аж.

Иймд дээрх үйлдлийн аргаар гэмт хэргийн хохирогч болсон иргэд Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандана уу.

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2020-10-12 04:09:25
    хар тамхичид мөнгө олох гэж юуг ч хийдэг. эхнээсээ л хохирсон иргэдийн хохирлыг барагдуул. багаар бодоход л машины дугуйгаа алдсан хүмүүс олон байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-10-10 08:24:25
    Хар тамхитай холбоотой зүйл ангиудыг чангатгах хэрэгтэй болжээ
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-09 09:15:42
    Манайхан хар тамхитай холбогдсон этгээдүүдэд зөөлөн хандаж, янз бүрийн хуулийн цоорхойгоо чангалахгүй бол удахгүй дийлдэхээ болино, бусад орны бэлэн жишээ бна
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-09 07:00:05
    хөгжилтэй орнууд хар тамхичидыг маш хатуу цээрлүүлдэг.Монгол тусгаар тогтнолоо авч үлдэхийн тул хар тамхичидийг цаазалж байх ёстой.Буг болж хувирсан наадуулаа ...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-09 06:47:52
    Хар тамхичид яг л тамынхаа замаар явж байна даа .Залуус минь хар тамхинаас холуур яв.Архичин бол яахав бөглөө лааз түүнэ биз.Хар тамхичидийг цаазалсан нь ононо....
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-10-09 06:27:21
    Унжиж явдаг улаан хоолойноосоо болж үхвэл хохь нь
    162.158.165.233
    Мэдэгдсэн Хариулах
  •  2020-10-09 06:07:12
    хар тамхи татсан гайхуулсан жүжигчдээ алж цэвэрлээч.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-09 05:36:53
    иймэрхүү хар тамхитай холбогдсон хүнийг шууд л бууддаг байх хэрэгтэй хэзээ ч засрахгүй цаазын ялыг л сэргээх хэрэгтэй мөн хүүхэд хүчиндсэн бузар этгээдийн мөн а...
    162.158.165.35
    Мэдэгдсэн Хариулах