Сургууль цэцэрлэгийн багш, ажилчид эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдлаа
2020-2021 оны хичээлийн жилийг угтаж эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд нийслэлийн сургуулийн 10810, цэцэрлэгийн 12765, аймгуудад сургуулийн 13786, цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ. Хүүхдийн байгууллагын ажиллагсдын үзлэг, шинжилгээг үр дүнтэй зохион байгуулснаар өвчлөлийг эрт илрүүлэх, эмчилж эрүүлжүүлэх, эрүүл багш, ажилтныг сургалтын үйл ажиллагаанд оролцуулах ач холбогдолтой.

Тодруулбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 255 сургуулийн 114 (44%) нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт сургуулийн 214 (83%) сургуулийн 10810 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Нийслэлийн 561 цэцэрлэгийн 230 (41%) нь эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулсан, гэрээтэй болон гэрээгүйгээр нийт цэцэрлэгийн 462 (83%) цэцэрлэгийн 12765 ажилтныг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулсан байна.

Харин орон нутагт 564 сургууль, 759 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдний 41 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай ажилтны эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг зохион байгуулах асуудлаар гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орон нутгийн сургуулийн 92 хувь буюу 519 сургуулийн 13786 ажилтан, цэцэрлэгийн 86 хувь буюу 660 цэцэрлэгийн 13757 ажилтан хамрагджээ.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.