Д.Нямхүү: 1248 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 343 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 235 мянган хүн эдгэрчээ.


Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт 1248 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Нийт батлагдсан тохиолдол 315 болсон, 308 хүн эдгэрсэн /98%/. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 295 хүн, гэрийн ажиглалтад 3 хүн, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-д 7 хүн эмчилгээнд байна" гэв.





С.Цог
Бусдад түгээх
  • gplus