Славож Зизек: Коммунизмаас сэргийлэхийн тулд Бээжинг дагах ёстой

Соёлын философич Славож Зизек “RT”  цахим хуудаст тавьсан  нийтлэлдээ COVID-19-ийн хямралын улмаас коммунизм болон БНХАУ хүчирхэг  гүрэн болж гарч ирэхээс айж эхэллээ. Гэхдээ коммунизмаас урьдчилан сэргийлэх хамгийн зөв зам нь Азийн энэ орныг дагах явдал гэж  бичжээ. Тэрээр “COVID-19-ийн нийгэмд үзүүлж байгаа үр дагавар нь бүх орны зохион байгуулалтад мэдэгдэж байна.  Тиймээс зарим орон эхэндээ фашист гэж хэлж болох бодлого, стратегийг  нэвтрүүлсэн” гэв.

Тухайлбал,  Их Британийн эрх баригчид саяхан капитализмыг устгахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байгууллагуудын эд зүйлсийг сургуулиудад хэрэглэхгүй байхыг тушаасан  шийдвэрийг баталсан болохыг дурджээ. Мөн Боловсролын яамнаас капитализмыг эсэргүүцсэн бодлогыг хэт даварсан улс төрийн байр суурь,түүнийг үг хэлэх эрх чөлөөг эсэргүүцсэн,  дайсагнасан үзэл, хууль бус ажиллагааг дэмжиж байна гэж дүгнэжээ.Славож Зизек “Энэ арга хэмжээ нь коммунизмаас  айж байгаа сөрөг үйлдэл болохыг харуулж байна.  Их Британийн эрх баригчид COVID-19, дэлхийн дулаарал болон нийгмийн бусад хямрал нь  БНХАУ-ыг  цорын ганц том гүрэн болохоо батлах боломжийг  өгч байна” гэж ярьжээ. Мөн COVID-19 нь манай нийгмийг коммунизмтай хамтран ажиллахад түлхэж байгааг  онцолсон байна. Тэрээр энэ талаар өөрийн баримталж байгаа байр сууриа “Эрх баригчид зах зээлийн хуулийг хүчирхийлсэн шийдвэр гаргаж байна. Тухайлбал, төр, засаг шууд үйлдвэрлэлд оролцож, өлсгөлөн, эрүүл мэндийн арга хэмжээнээс урьдчилан сэргийлж  их хэмжээний хөрөнгө тарааж байна. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүгд хамрагдах ёстой. Дэлхийн хүн амын нэг хэсэг ч энэ цар тахлын золиос болох ёсгүй” гэж тайлбарлажээ. Их Британи шиг олон Засгийн газар бүрэн улстөржихөөс нь өмнө нийгмийн сөрөг үр дагаврыг боомилохын тулд урьдчилан сэргийлсэн арга хэмжээ авч байна гэж үзсэн байна. Өнөөдөр зөвхөн БНХАУ биш бидний олсон бүхэн зэрлэг капитализмын хүчтэй хөгжилтэй авторитар төр засаг хамтарсаны үр дүн. Харин Генри Фаррел капитализмын хамгийн үр ашигтай хэлбэрийг сүлжээний авторитаризм гэж нэрлэсэн аж. Мөн  төр, засаг хүмүүсийг хангалттай тагнаж байсан. Түүнээс гадна автомат сургалтын систем нь энэ үйл явцыг өөртөө нэгтгэх болон хариу өгөхийг зөвшөөрдөг байна. Тиймээс Славож Зизек  ардчилал гэхээсээ илүү бүх хүний хэрэгцээг хангах нь дээр байж магадгүй болохыг онцолжээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bg 2020-10-17 13:16:11
    orchuulax gj orshuulchix yuma. Buten utgatai 1 ch uguulber bxgui bn shd
    162.158.166.222
    Мэдэгдсэн Хариулах
  • Zar 2020-10-13 16:23:52
    Yuugaa gutsaad bdiii
    108.162.245.139
    Мэдэгдсэн Хариулах