Замын түгжрэлийг бууруулахад зориулагдсан арга хэмжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн зүгээс замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад зориулагдсан дараахь арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхээр тогтов.


Үүнд:

 

1. Нийслэлийн төр захиргааны албан хаагчдын ажил эхлэх, тарах цагийг зөрүүлэх, уян хатан цагийн хуваарьтай болгох ажлыг зохион байгуулах,

2. Хувийн хэвшил, худалдаа үйлчилгээний байгууллагуудын бараа таталт, хүргэлт, түгээлтийн үйлчилгээ хийж буй тээврийн хэрэгслийг хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудтай зөрүүлэх арга хэмжээ авч ажиллах,

3. Авто зогсоолын нэгдсэн системийн ажлыг яаралтай эхлүүлэх, хотын төвд барилга байгууламж баригдаагүй байгаа талбайг хувийн хэвшилтэй тохиролцон түр зогсоолуудыг яаралтай байгуулах, ашиглах ажлыг эхлүүлэх,

4. Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахад нь хязгаарлалт хийх,

5. Авто замын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн шинэ системийг даруй нэвтрүүлэх,

6. Хот тохижилт болон зам засварын ажлыг жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 08 дугаар сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх ажлыг зохион байгуулж хэвшихийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн Цагдаагийн газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар болон холбогдох дарга нарт үүрэг даалгавар болгов.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Батбаяр 2020-10-11 20:44:34
    Олон сая ам.долллрын зээлээр бий болгосон замын гэрлэн дохиогоо л 2 мин авто машин,20секунд явган хуний гарц ажилладаг байхаар тохируулчих.тэгээд 1хар даа
    172.69.134.168
    Мэдэгдсэн Хариулах
  • Малаа 2020-10-08 09:36:12
    Татвараа нэмжМашинаа Цөөлдөг юм. Ийм тэнэг хүн хотыг удирдаад хэрэг алгаа. Машины татварыг төрөл бүрээр нэмж Тоог цөөлөөд Нийтийн тээврээ хөгжүүлдэг. Мал юмаа
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Anhaar 2020-10-08 05:47:33
    Odoonoos ehleed BURUU taldaa Joloonii Hurdtei Mashin BUU ORUUL !!!!
    162.158.165.27
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!! 2020-10-08 05:46:38
    Hotiin Zahirgaa, Ih Deed surguuliudaa garga yunii turuund !!!!!!
    162.158.165.29
    Мэдэгдсэн Хариулах
    • a 2020-10-08 06:16:18
      bas ene dund surguuliudaas bolj tugjirch bn
      162.158.166.58
      Мэдэгдсэн Хариулах