Орон нутгийн сонгуулийн хууль нэр дэвшигчдэд дээлээ давхарлах боломж олгожээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт ирэх долоо хоногт буюу энэ сарын 15-нд болно. 

Хуулийн дагуу нэр дэвшигчдэд энэ өдрүүдэд сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Үүнтэй холбоотойгоор нийгэмд эргэлзээ төрүүлж байгаа  асуудал бол нэг нэр дэвшигч нийслэл болон дүүрэгт давхар нэр дэвшиж байгаа явдал юм. Нэг үгээр энэ удаагийн сонгуулийн хуульд хурлын төлөөлөгч давхар дээлтэй байхыг хүлээн зөвшөөрсөн болж таарч байна.

Тодруулбал, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн 6,5-д зааснаар Сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно гэж заажээ. 

Ингэснэрээ энэ удаагийн орон нутгийн сонгуулиар нэр дэвшигчдэд дээлээ давхарлах боломж олгосон гэсэн үг юм. 

О.ОНОН

Оллоо.мн 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-08 09:33:30
    үнэн бзд засаг дарга нэртэй баясах дүүргийн маань нэрийг бузарлан ямар ч ажил хийгээгүй дотоод аудитын даргаа ч захирч чадахгүй байж байгаад дахин сонгогдох эрх...
    172.69.135.103
    Мэдэгдсэн Хариулах
  • СХД-н 20-р хорооны иргэн 2020-10-08 09:27:06
    Засаг даргыг сонгон шалгаруулж авмаар байна. МАН-с томилогдсон Х.Нэмэхбаяр гэж залуу ажил хийсэн ч юмгүй хэдэн хэсгийн ахлагч авгайчуудтай архидсан хүн байдаг. ...
    162.158.165.165
    Мэдэгдсэн Хариулах