Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд хатуу хучилттай болгоно

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.  Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км хатуу хучилттай замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.

Азийн хөгжлийн банкны зээлээр Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлд 189.7 км хатуу хучилттай автозам тавихаар төлөвлөж Ховд-Өлгий чиглэлийн 163.9 км-ыг нь 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 25.8 км буюу Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн замыг 2022 онд дуусгахаар ажиллаж байна. Ингэснээр БНХАУ-тай хил залгаа Булган боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэлх 746 км зам бүхэлдээ хатуу хучилттай болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.