А.Адъяасүрэн гишүүнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байна гэлээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр зарим олны анхаарал татсан хэргүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр парламентад суусан А.Адьяасүрэн гишүүнтэй холбоотой хэргийн талаар Ц.Насанбат  “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Тодруулбал,  Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдсан. Улмаар  хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлээд байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэх том хамгаалалттайгаар хуулийн байгууллагад шалгагдаж байна. 

А.Адъяасүрэн гишүүний хувьд энэ  удаагийн парламентад суусан тэрбумтнуудын нэг юм. Жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх, жилийн 800 сая төгрөгийн орлого 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэл гээд хур хөрөнгөтэй нэгэн юм. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-10-08 22:36:03
    энэ нэрээ гутаасан шуналтан сонгогджээ. байх ёстой цэгт нь хүргэх л болж дээ.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Зoчин 2020-10-08 03:51:50
    ШУНАЛ - аасаа болж дээ !
    172.68.174.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Kkkkk 2020-10-07 23:43:19
    Ийм залуудаа.тэрбумтан болж чадах уу Гайхмаар явдал бус уу
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард түмний нэг  2020-10-07 13:12:25
    Бүрэн эрх гэж байгаа ч тангараг өргөхдөө иймэрхүү авлигын хэрэгт холбогдвол яах тухайгаа хэлж, тангарагласан учраас ойлгомжтой. Хуулийн дагуу үнэн зөв шийд.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах