Багш нарын барилдаанд Т.Бат-Амгалан түрүүлэв
 Засгийн газар 2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг Дэлхийн багш нарын өдөртэй хамтатган10 дугаар сарын 5-нд жил бүр тэмдэглэж байхаар "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх" журамд өөрчлөлт оруулсан.

Ийнхүү багш нарын баярын хүрээнд 10-р сарын 3-ны өдөр ерөнхий боловсролын сургуулиудын багш нарын дунд үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус барилдаанд аймаг, сумын цолтой болон цолгүй 64 багш барилдсанаас Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн багш сумын заан Т.Бат-Амгалан түрүүлж, Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн багш сумын заан Д.Бат-Эрдэнэ үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт Сүхбаатар дүүргийн 71-р сургуулийн багш аймгийн начин А.Өгийдалай, Багануур дүүргийн 125-р сургуулийн багш аймгийн начин С.Энх-Амгалан нар шалгаран үлдэв.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.