НПГ: 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн

Нийслэлийн прокурорын газраас  2020 оны гуравдугаар улирлын байдлаар хянаж шийдвэрлэгдсэн хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “Нийслэлийн прокурорын газраас  2020 оны гуравдугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 570 хэрэгт хяналт тавьсан. Эдгээрээс 273 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өнгөрсөн гурван сард нийслэлийн прокурорын газраас 71 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. 

Өнөөдрийн байдлаар “Жаст” группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах, албан тушаалаа урвуулсан, хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн, мөнгө угаасан гэх мэт үйлдлүүдтэй эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан буюу гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үүнд, нийслэлийн прокурорын газраас прокурорууд яллах дүгнэлт үйлдсэн. Улсын яллагчаар шүүх хуралдаан оролцож байна. Мөн УИХ-ын гишүүдтэй холбоотой шалгаж байгаа хэргүүд байгаа” хэмээн мэдээллээ. 

О.ОНОН
Оллоо.мн

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.