Төв банкныхан төрийн мөнгөөр туйлж байна
Шилэн дансны хууль хэрэгжээд зургаан жилийн нүүр үзэж байна. Хуулийн дагуу улсын болон орон нутгийн төсвийн орлого, түүний зарцуулалт, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай, зайлшгүй хэрэгтэй зүйлд захиран зарцуулж байгаа эсэхийг иргэд хянах тогтолцоо бүрдсэн юм.

Сүүлийн өдрүүдэд Монголбанкны “Шилэн данс” хөтөлсөн байдал олон нийтийн анхаарлыг татаж байна. Тодруулбал, Төв банк  өнгөрсөн оны төгсгөлд шилдэг ажилтан шалгаруулах арга хэмжээнд нийтдээ 107 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна. Төсвийн мөнгөөр баяр ёслол зохион байгуулахыг хориглосон ч Монгол банк үүнийг үл тоон 100 гаруй сая төгрөгийг ийн салхинд хийсгэсэн байх юм.
 
Тэдний үргүй зардал нь үүгээр зогсохгүй өнгөрсөн оны арван хоёрдугаар сарын 18-ны өдөр Монгол банкны Ерөнхийлөгч “Forbes” сэтгүүлд 10 сая төгрөгөөр ярилцлага хэвлүүлжээ. Ийнхүү төв банк нь төсвийн мөнгийг баруун солгиогүй цацаж байгаа нь шүүмжлэл дагуулж байгаа юм. 

ШИЛЭН ДАНС ХӨТӨЛСӨН БАЙДЛЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.






О.ОНОН
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-07 14:06:35
    Золжаргалын үетэй харьцуулахад ч ёстой хумсын чинээ юм байна даа. Аливааг хэт дэвэргэх муухай шүү Онон гуай.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-10-06 14:31:02
    Hurelsuhee,chi naad heden hulgaich luivarchdaa boliulaach.chi hudlaa selem yrisaar Mongoliig dampuuruulj bgaag bid harlaa,medlee.MAH-ig zailuulya.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2020-10-06 09:08:04
    МАН намынхаан төсвийн мөнгийг хайр гамтай зарцуулаач наад улс чинь өрөнд орж дууслаа........
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-06 09:03:16
    бид эднийг яагаад ч хариуцлага тооцож чадахгүй бүгд хуйвалдаж байгаа нөгөө шилэн данс, төсвийн хяналт гэж худлаа ярьж байгаа албан тушаалтан нар ч чадахгүй
    162.158.165.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-10-06 05:44:44
    Жишээ нь: Ажилтныхаа магистрын сургалтын төлбөрийг улсын (татвар төлөгч бидний) мөнгөөр төлсөн байх юм?!!
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах