Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр байнгын хороод хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
“Зарим хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /үргэлжилнэ/;
Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
2.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Үндсэн хууль”танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:

Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого, зарлага, ногдол ашиг төвлөрүүлэлтийн байдалтай танилцаж, төрийн мэдлийн хувьцааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх санал боловсруулах зорилгоор Төсвийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагаатай 15.00 цагаас танилцах.

НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ:

10 дугаар сарын 06-ны Мягмар гарагт:


“Уул уурхай ба оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” сэдэвт Төсвийн байнгын хороо, Дэлхийн банктай хамтарсан хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.