Үндэсний бөхийн салбар хорооноос Үндэсий Их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг мэдээллээ.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Баасандорж: “Энэ жилийн үндэсний их баяр наадамд тав давсан 16 бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ руу явуулсан. Шинжилгээний хариу есдүгээр сарын 08-нд ирсэн. Уг албан бичигт дурдсанаар Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Б.Бат-Орших нарын гурван бөхөөс допинг илэрсэн.
Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан P.Пүрэвдагва нар А сорьцын шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрч есдүгээр сард мэдэгдэл хийсэн бол Улсын харцага Б.Бат-Орших албан бичгээр зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.

- Улсын харцага Б.Бат-Оршихоос Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориотой жагсаалт 2020”-д багтсан гурван төрлийн бодис
- Улсын аварга Н.Батсууриас дээрх хориглосон жагсаалтад багтсан нэг төрлийн бодис
- Улсын арслан Р.Пүрэвдагваас хориглосон жагсаалтад багтсан гурван төрлийн бодис тус тус илэрсэн” гэв.

С.ЦОГ