Д.Нямхүү: Нэг хүнээс коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 304 мянган хүн шинээр халдвар авч, 5 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 488 мянган хүн эдгэрчээ.

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт нийт 1823 хүнд шинжилгээ хийхэд 1822 хүний хариу сөрөг гарч, нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ хүн аравдугаар сарын 4-ний өдрийн Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эмэгтэй юм. Сайн дураар шинжилгээ өгсөн таван хүн байна. Ингээд батлагдсан нийт тохиолдол 314 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 307 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан  294 хүн, гэрийн ажиглалтад 3 хүн, эдгэрээд дараагийн сувилалд байгаа 10 хүн байна. ХӨСҮТ-д 7 хүн эмчилгээнд байгаагаас 5 хүн хөнгөн, 2 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэйгээр эмчлэгдэж байна" гэв.



С.ЦОГ
Бусдад түгээх
  • gplus