
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээллээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхий нийтэд 315 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн эндcэн байна. Харин 256 мянган хүн эдгэрчээ.
Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид 600 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.


Эх сурвалж: ЭМЯ