Нийслэлийн түүхийн жимээр аялуулдаг шинэ маршруттай болно
Нийслэлийн өдөр буюу 10 сарын 29-нийг угтан Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших  Их Монгол уулын бэл Ширээт цагаан нуурын хөвөөнд босгосон Гэрэлт хөшөөнд жил бүр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Нийслэлийн 375 жилийн тэгш ой тохиож буйтай холбогдуулан тогтсон уламжлалын дагуу нийслэлийн удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэтгэл үзүүллээ.

 Тус үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун болон нийслэлийн ЗДТГ-т ажиллаж байсан ахмад ажилтнууд, харьяа газрын төлөөлөгчид, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, Бүрд сумын удирдлагууд, иргэд оролцлоо. Мөн нийслэлийн үе үеийн удирдлагуудыг төлөөлж 1978-1990 онд Хотын даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргал, 1999-2005 онд ажиллаж байсан М.Энхболд нар оролцсон юм.

 Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг нээж нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Одоогоос 375 жилийн өмнө Монголын их буян хурсан энэ газарт нийслэлийн анхны шавыг тавьж байсан түүхтэй. Түүнээс хойш нийслэл хот 20 гаруй удаа нүүж, 1778 онд өнөөдрийн байгаа газарт очиж байсан гэдэг. Говь, хангай хосолсон энэ сайхан газрыг өнөөдрийг хүртэл онгон дагшин байгалиар нь авч үлдэж, хамгаалж буй нутгийн зон олонд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлж, түүхт 375 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Цаг үеийн байдлаас шалтгаалж Улаанбаатар хотын үнэн бодит түүхийг олон нийтэд мэдээлдэггүй байсан. Харин 1999 оноос хойш түүхийн үнэн, эх сурвалжийг дэлгэж, иргэдэд нээлттэй болсонд их талархаж явдаг.  Цаашид энэ түүхийг нийслэлийн залуу хойч үедээ таниулж, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх зорилгоор Улаанбаатар-Өвөрхангай, Бүрд сум гэсэн маршрутаар тогтмол аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэдгийг тодотгон хэлсэн юм.

Зочид, төлөөлөгчид Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Дашчойлин хийдийн  тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуваргууд ном айлдаж, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид нутгийн зон олонд уран бүтээлийн дээжээсээ өргөн барилаа. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд бэсрэг наадам зохион байгуулсан бөгөөд нийслэлийн удирдлагууд тус сумын ИТХ, ЗДТГ-т иж бүрэн 10 компьютер бэлэглэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ,
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.