Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:

Өнөөдөр  зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байх тул авто замд халтиргаа гулгаатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур  секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 1-3 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 5 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 873   гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.



ЦУОШГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.