''Монватт'' компани ''Ногоон гэрчилгээ'' хүртлээ
“Монватт” ХХК байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байгууллагаар шалгарлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчинд ээлтэй техник технологи, инновацийн шийдэл, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан шинжлэх ухааны ололт амжилтыг бизнест нэвтрүүлэх ажлыг дэмжих үүднээс “Ногоон технологи” өдөрлөгийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн өдөрлөг энэ сарын 2, 3-нд “Блю скай” зочид буудалд зохион байгуулагдаж байна.



Энэ үеэр нийгмийн хариуцлага болон байгаль орчны манлайлал үзүүлэн хандлагаа өөрчлөн эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд чухал хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж байгууллагуудад “Ногоон гэрчилгээ” олгосон юм. Энэхүү “Ногоон гэрчилгээ”-т байгууллагын нэгээр дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг Монголдоо оруулж ирэн нутагшуулсан “Монватт” компани шалгарсан байна.

Тус компанийн хувьд агаарын бохирдлоос хамгаалах, хорт утаа ялгаруулдаггүй “эко” төхөөрөмжийг Монгол, Германы инженерүүдтэй хамтран бүтээж, худалдаанд гаргаад зургаан жил болж байгаа юм.

О.ОНОН
Оллоо.мн  
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-10-02 10:40:26
    Өндөр үнэтэй хүн авдаггүй эд
    162.158.183.174
    Мэдэгдсэн Хариулах