Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийнэ

“Blue Sky”


09:00 цагт  БОАЖЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгальд ээлтэй технологи, ногоон хөгжлийг дэмжсэнбүтээгдэхүүн үйлчилгээ болон халаалт, дулааны эко шийдлийг санал болгох “Ногоон технологи-2020” өдөрлөг болно. Утас: 91965599, 99153766

Махатма Гандигийн хөшөө


09:00 цагт Энх тайвныг эрхэмлэгч, хүчирхийллийн эсрэг тэмцэгч Махатма Гандигийн хөшөөнд цэцэг өргөх, хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


10:00 цагт "Согтууруулах ундаагаар үйлчилдэг баар, цэнгээний газруудын короновируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдал"-д хийсэн шөнийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

“Пума империал” зочид буудал


10:30 цагт “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг болно.

"Raffles International Institute"


11:00 цагт Гэртээ хүүхдээ хардаг ээжүүдэд англи хэлний сургалтын 18 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. "Монгол ээж гэр сургалт” ТББ-ын санаачилгаар гурван ээж тус бүрт  зургаан сая буюу нийт 18 сая төгрөгийн англи хэлний танхимын сургалтад сурах "Mom's education scholarship" тэтгэлэг гардуулна. Утас: 99299869

"МОНГОЛ ШУУДАН" компанийн байр


11:45 цагт “Монгол шуудан” компани дэлхийн 160 гаруй орны 400 мянга гаруй шуудангийн салбартай мөнгөн гуйвуулга хийх болон хүлээн авах олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ нэвтрүүлжээ. Уг үйлчилгээний нээлтийн арга хэмжээ болно. Утас: 88886009

“Монгол ньюс” мэдээллийн төв


11:00 цагт Ахмад төмөр замчид төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Нийслэлийн 93 дугаар сургууль


11:00 цагт Нийслэлийн 93 дугаар сургуулийн хамт олон хэвлэлийн хурал хийнэ. Тэд “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж, багш нарын баярыг тэмдэглэхгүйгээр, баярын үйл ажиллагаанд зарцуулах төсвөө "Ид шидийн орон"-д хандивлахаар болжээ. Утас: 88109316, 99057519

Хууль зүйн үндэсний хүрээлэн


14:00 цагт Нээлттэй нийгэм форум, Монголын хуульчдын холбоотой хамтарсан “Нийтийн ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Шүүхийн практик” судалгааны тайлан танилцуулах уулзалт болно.

С.ЦОГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.