П.Анужин гишүүн үг сөрөв
Ерөнхийлөгч өнөөдөр чуулганы нээлтэд оролцохдоо гишүүдийг улс оронд хэрэгтэй чухал асуудалд анхаарал хандуулахыг шаардсан. Ерөнхийлөгчийн зүгээс “Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембриджийн хөтөлбөр вэ? Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих гээд илүү чухал зүйлсэд ухаанаа Та бүхэн уралдуулаач ээ” хэмээсэн юм. 

Харин энэ асуудалтай холбогдуулан дээлийн хээг хуульчлах талаар байр сууриа илэрхийлж байсан П.Анужин гишүүн өөрийн твиттер хуудаснаа “Архины сав биш л дээ архидалт, дээлийн хээ биш л дээ төрийн ёслол хүндэтгэлийг хөндсөн л дөө. Ерөнхийлөгчөө, чухал сэдвүүдийг анхаарлын төвд ахин оруулж өгсөн танд талархлаа!” хэмээн бичжээ.



О.ОНОН
Оллоон.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine