
Тодруулбал, Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд 2, Өлзийт суманд 1, Хужирт суманд 2, Бүрд суманд 1, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1, Бүрэн суманд 2 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн юм.
Харин Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1, Зүүнбаян-Улаан суманд 1, Бүрд суманд 2, Дундговь аймгийн, Эрдэнэдалай суманд 1, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 2, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1 нийт 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, замын байгууламжийг 10 дугаар сарын 01-ний өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 10:00 цаг хүртэл хаалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.