Х.Баттулга: Юун архины савлагаа, юун дээлийн хээ, юун кембриджийн хөтөлбөр вэ?

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ.  УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээсний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.   

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

- Шинэ УИХ-ын анхны намрын чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлахад илүүтэй анхаарахаас аргагүй болж байгааг сануулахаар чуулганы хуралдаанд оролцож байна.  

Орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Олон сумдын нутгаар өвөлжилт хүндрэх нөхцөл үүсчээ. Малчдын гол орлого болох малын гаралтай түүхий эдийн үнэ унасан байна. Тэгш хандлага тэнцвэртэй хөгжил орон нутагт үгүйлэгдэж байна. Аливаа улс үндэстэн аж үйлдвэрүүдийн цогцолборыг зөв тогтоож, дэд бүтцийг иж бүрэн төлөвлөн 5-10 жил бүтээн байгуулалт хийснээр хөгжил нь ирдэг.  Өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт өрнүүлсэнгүй. Импорт шүтэж, зээл хүссэн улс боллоо. Төсвийн сахилга бат үгүй боллоо. Орон нутгийн захиргаа дураар авирлах нь хэрээс хэтэрчээ. Огт шаардлагагүй зүйлсэд төсвийн хөрөнгийг үрэн таран хийсээр байна. Төсөвт ийм хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг дур зоргоороо үрж болохгүй. Жирийн иргэд халамж биш ажлын байр хүсч байна. Бидэнд орлого маш их орлого хэрэгтэй байна. Экспортын орлого олох төслүүдийг зоригтой дэмжээд түлхээд өгөх хэрэгтэй. Баялаг нь байна, боломж нь байна. Ширүүн өвөл эдийн засгийн доройтол айсуй ирлээ. 

Юу яасан архины савлагаа, юу яасан дээлийн хээ, юу яасан Кембриджийн хөтөлбөр. Шийдэх ёстой маш олон асуудал байна. Та бүхнийг үйлдвэржилтийг өрнүүлж үй олон ажлыг байрыг бий болгож, экспортын орлого ихээр олох асуудлыг энэ тэргүүнд хэлэлцээд шийдээд өгөөч гэж хүсэж, шаардаж байна. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-10-04 11:57:00
    Анужин Адьяасүрэн гэсэн гишүүд ч юу ч хамаагүй ярьдгийг шүүмжилж байна. Тэднийг тойрог нь татсан дээр гэж хэлж байна.
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэр 2020-10-04 02:44:52
    Зөв хэлжээ. Даанч ярихаас өөр шидгүй юм даа.
    141.101.69.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Байгаа нь л энэ 2020-10-03 09:05:24
    Толгойн хэмжээ нь тэр шүү дээ. Монголчууд өөрсдөө сонгосон гоншигонох хэрэггүй
    162.158.91.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Ард 2020-10-01 09:43:26
    Сайн хэлжээ. Ард түмний амьдрал сайн байх болтугай!
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Amjilt 2020-10-01 09:14:36
    Zov
    108.162.219.9
    Мэдэгдсэн Хариулах
  • Төр 2020-10-01 07:02:37
    Үнэн хэлсэн. Коммунистууд ер нь хэрээс хэтэрч байгаа нэртэйгээр нь мал орон сууц зэргийг ээ буцааж булааж аваад тэр санаад байдаг коммунизм аа байгуулаач.
    162.158.165.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2020-10-01 05:21:11
    Төрийн жолоо хамт л атгаж байгаа гэж бид чинь ойлгож байгаа
    172.69.252.143
    Мэдэгдсэн Хариулах
  • бат 2020-10-01 05:00:09
    өөрөөсөө эхлэж шударга бай төрийн буян эдлээд ч ханадаггүй шунхл
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-10-01 04:40:36
    20 жил хийгээгүй байж гэнэт бачуураад яахав дээ 600 гаруй тэрбум төгрөгөөр бүх монголчуудыг орон сууцтай болгох боломж байсан биз дээ
    172.69.252.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2020-10-01 04:25:29
    Төмөр замын асуудал яасан бэ Ерөнхийлөгчөө.
    172.69.45.137
    Мэдэгдсэн Хариулах
  • ulaanbaatariin emegtei 2020-10-01 03:17:58
    Yo ingeed garch ireed ailiin aaw shig baildaa. Ezengui ail shig l duriin ailiin hyyhdyyd orj ireed bujignaad hezyy bailaa shde.
    108.162.229.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Бөхийн хорхойтон 2020-10-01 03:10:41
    Зөв дэмжиж байна.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-01 03:06:07
    Зөв ерөнхийлөгчийг дэмжиж байна
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-10-01 03:00:54
    зөв баттулга ерөнхийлөгчийг дэмжиж байна
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!!!!!!! 2020-10-01 02:45:02
    ZoW !
    162.158.165.167
    Мэдэгдсэн Хариулах