Бэлэн хоол стандарттай боллоо
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 1963 онд Хүнсний хууль эрх зүйн хороо  буюу Кодекс алимантариусыг анх үүсгэн байгуулсан.
 
Энэхүү хороо  нь  олон улсын хүнсний эрх зүйн зохицуулалтыг хийдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 185 гаруй гишүүн орон, 1 гишүүн байгууллага, 220 олон улсны ажиглагч нар нэгдсэн байдаг.
 
Хүнсний хууль эрх зүйн хорооны стандарт, зөвлөмжүүд нь шинжлэх ухааны бодит үндэслэлтэй байдгаараа онцлог бөгөөд тухайн стандартыг боловсруулахад 5-6 жил зарцуулж, 6-8 шат дамжлагатай, олон улсын хамтын оролцооны үндсэн дээр  цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Тиймээс аль ч улс оронд энэхүү стандартыг хүлээн зөвшөөрдгөөрөө ихээхэн ач холбогдолтой.
 
 Монгол улсын хувьд 2004 онд анх Кодексийн үндэсний багийг байгуулсан бөгөөд Кодексийн чадавхийг идэвхжүүлэх зорилгоор ҮХАА-н сайдын 2012 оны 12 дугаар сарны 26-ны дөрийн А/56 тоот тушаалаар Кодексийн үндэсний Зөвлөлийг төрийн ба төрийн бус, олон улсын болон шинжлэх ухааны нийт 12 байгууллагын төлөөллөөс бүрдсэн 21 гишүүний бүрэлдэхүүнтэй болгон шинэчилсэн. Мөн НҮБ-ын ХХААБ-аас Кодексийн Үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор TCP/MON/3401 төсөл хэрэгжиж байна.
 
            Энэхүү төслийн хүрээнд “Түргэн болдог гоймон. Техникийн шаардлага СAC 249” стандартыг 2014 оны 10 –р сарын 2 –ны өдрийн Стандартын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн үндэсний стандартаар баталлаа.
 
 Тус стандартад түргэн болдог гоймонгийн чанар, аюулгүй байдлын шаардлага болон хэрэглэх хүнсний нэмэлтийн шаардлага зөвшөөрөгдөх хэмжээг тусгасан. Мөн тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг шинжлэх шинжилгээний арга зүй тус стандартад багтсан байна.
 
Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.