Эми Коней Баррет үнэхээр гайхалтай шүүгч байх болно

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бэйдер Гинзбург  өнгөрсөн долоо хоногт 87 насандаа таалал төгссөн. Түүний оронд Дээд шүүхийн шүүгчид эмэгтэй хүнийг нэр дэвшүүлнэ хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрээр 48 настай Эми Коней Баррет хэмээх эмэгтэйг нэр дэвшүүлж байгаагаа бямба гаригт зарлалаа. Энэ үеэрээ Трамп “Энэ бол үнэхээр бахархмаар мөч. Баррет бол маш ухаалаг, Үндсэн хуульд үнэнч шударга, хатуу тууштай ажиллах эмэгтэй” гэсэн юм. Мөн тэрээр түүний боловсрол, мэргэжил, долоон хүүхдийнх нь тухай дурдаад “Энэ албан тушаалд яг цав тохирох хүн гэдгийг чинь би анзаарсан. Чи үнэхээр гайхалтай шүүгч байх болно. Манай үндэстний хамгийн гайхалтай оюун санаатай  эмэгтэй” гэжээ. Эми Коней Баррет нь Индиана муж улс дахь Нотр Дамын хуулийн их сургуулийг төгсжээ. Түүнийг Дональд Трамп 2017 онд Чикагод төвтэй Давж заалдах шүүхийн шүүгчээр томилсон юм. Тэрээр үр хөндөлтийг орон даяар хуульчилсан 1973 оны Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсч буй консерватив  үзэлтнүүдийн хувьд яг тохирсон томилгоо гэгдэж байна. Хэрэв АНУ-ын Сенатын танхим  Трампын томилгоог дэмжвэл Эми Коней Баррет Дээд шүүхийн шүүгч болно. Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден Дээд шүүхийн шүүгчийг дараагийн ерөнхийлөгч сонгогдох хүртэл томилохгүй байхыг Сенатаас хүсчээ. Учир нь Эми Коней Барретыг томилсноор АНУ-ын Дээд шүүхэд консерватив үзэлтнүүд 6-3 харьцаатай болох аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-09-29 01:07:38
    шүүгчийг сэлгэн ажиллуулсанаар шударга ёс тогтно