Импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий байдлыг харах боломж бүрдэнэ

Авто машин худалдан авагч иргэдэд тухайн автомашины бүх мэдээллийг нээлттэй болгох гэж буй тухай Авто тээврийн үндэсний төвөөс  мэдээллээ. Автомашин худалдан авагч иргэд нь www.autobox.mn болон www.burtgel.transdep.mn буюу дугаар захиалгын сайтаас шууд мэдээллийн сан руу нэвтрэх холбоос руу дарснаар тээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах бүхий л мэдээлэл буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тухайн тээврийн хэрэгслийг өмнө нь хэдэн эзэмшигч эзэмшиж байсан талаарх бүртгэлийн мэдээлэл, татвар, осол зөрчлийн мэдээллээс гадна нэгж тээврийн хэрэгсэл бүрийн засвар үйлчилгээний түүх зэрэг тээврийн хэрэгслийн цогц мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэх юм.

Цаашид импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий байдлыг харах боломжийг бүрдүүлэхийн тулд автотээврийн хэрэгслийн импортоор орж ирэх үеийн мэдээллийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийг гаалийн талбай дээрх бодит зураг, арлын дугаар, марк, модель, өнгө, жолооны хүрдний байршил, хурдны хайрцаг, үйлдвэрлэсэн он, импортлосон он, явсан гүйлт, бүртгэсэн огноо зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжийг бий болгохоор программ хангамжийн нэмэлт хөгжүүлэлт хийсэн. Цаашид энэ чиглэлээр Гаалийн ерөнхий газар, Боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран ажиллахаар төлөвлөж байна. Мөн иргэдэд илүү хүртээмжтэй хялбар болгохоор энэхүү мэдээллийн сангаа гар утасны аппликейшн хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөөд байна.

Мэдээллийн сан ашиглалтад ороод хоёр жил гаруй хугацаанд авто үйлчилгээний ангилал тогтоолгох 290 цахим хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан 246 аж ахуйн нэгж, иргэнд ангилал тогтоожээ. Нийт 478 авто үйлчилгээний байгууллагын 332 ажилтны мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд 12700 гаруй тээврийн хэрэгслийн 15000 гаруй засвар үйлчилгээний мэдээлэл үүсч, давхардсан тоогоор 105000 гаруй иргэн тус мэдээллийн санд хандсан байна.

С.Цог
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.