Налайхын автозамын хучилтын ажил  эхэллээ

Налайхын автозамыг хэсэгчлэн хааж бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тус автозамын  арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар /2020/09/25/ автозамын барилгын явцыг шалгаж  ажиллалаа.

Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлууд хийгдэнэ.  Цементээр бэхжүүлсэн суурь хоёр үе хийгдсэн байгаа. Үүн дээр нэмээд суурь асфальт 10 см тавигдсан бол өнгө хучилт 4 см тавигдахаар төлөвлөгдсөн талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ. Налайх, Чойр хоёр руу салдаг бөмбөрцөгтэй гурван замын уулзвараас баруун тийш Оргил худалдааны төв хүртэл автозамын хучилт хийгдэж дуусаж байгаа аж. Маргаашнаас  буюу энэ сарын 25-28-ны өдрүүдэд Хонхороос дараагийн буцаж эргэх уулзвар хүртэл замыг хааж, өнгө хучилтын ажил хийгдэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг технологийн горим алдагдуулалгүй чанартай хийж дуусгахыг гүйцэтгэгч компанийн удирдлагуудад сануулсан юм.

Налайхын 20,9 км автозамын өнгө хучилтын ажил хийгдэхээс гадна явган болон дугуйн зам, 5 гүүрэн гарц, тохижилтын ажлууд хийгдэх юм.

 

Замын цагдаагийн гүүрний эргэлтийн замыг барьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлын явцыг шалгав.

Дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетонон гүүр нь нийт 6 хэсгээс бүрдэж буй. Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр дамнуулан Их Монгол улсын гудамж руу буух автозамын барилгын ажил бүрэн дуусаж өнгөрсөн оны 9 дүгээр сард ашиглалтад орсон юм.

Дэлхийн олон улсад тархаад буй цар тахалтай холбогдуулан автозамын бүтээн байгуулалт удааширсан. Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох албаныханы зүгээс гаргасан заавар зөвлөмжийн хүрээнд ажилчдыг шинжилгээнд хамруулж, тусгаарласны дараагаар ийнхүү автозамын барилгын ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8,5 өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарц болон Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүрийг барьж байна. “А” рамп нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай байх юм.

Мөн Нарны замаас хойд хэсэг Олимпийн гудамжны гүүрний туслах замуудыг ашиглалтад оруулах аж. Ингэснээр Олимпийн гудамж Нарны замтай холбогдох юм байна. Ирэх сарын 25-нд “А” рампын ажлыг дуусгахаар төлөвлөсөн байна. Үндсэн автозамын хувьд үерийн ус зайлуулагч, гэрэлтүүлэг, явган хүний замын тохижилт зэрэг ажлууд хийгдэж байна.

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан автозамын ажлыг хурдан хугацаанд чанартай хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд санууллаа.

 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ??? 2020-09-28 03:40:40
    Дайнаа ирэхээр дариа нухах гэж үг байдаг даа. Намар болж хүйтэрхээр хучсан зам хир сайн чанартай байх бол???
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах