Өнөөдөр болох үйл явдал...
"Новотел" зочид буудал
09:00 цагт “Монголын тэгш өндөрлөг ба зэргэлдээх нутгийн байгалийн нөөц, тогтвортой хөгжил” олон улсын XIII хурал болно. Утас: 99717977

“Монголын төмөр зам” ТӨХК"-ийн байр


10:00 цагт “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой түлш” ХХК хамтран Шинэ төмөр замаар сайжруулсан шахмал түлшний түүхий эд тээвэрлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно. Утас: 99196244

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


10:00 цагт Барилгын компаниудад хийсэн хяналт шалгалт, нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгуудын талаар мэдээлэл хийнэ. Утас:91887887

Монголын хөрөнгийн бирж


10:00 цагт Монголд хөрөнгийн зах зээл үүсч, Монголын хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн түүхэн ойг тохиолдуулан олон улсын "CFA research challenge" тэмцээнийг санхүүгийн шинжээчдийн CFA нийгэмлэг болон "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК хамтран зохион байгуулна. Мөн тус тэмцээнийг нээж Монголын хөрөнгийн биржийн арилжааны цан цохих үйл ажиллагаа болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн


11:00 цагт БОАЖЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Экологийн цагдаагийн албатай хамтран "Ой модоо хайрлая” өдөрлөг зохион байгуулна. Тус арга хэмжээнд БОАЖ-ын сайд, ХЗДХ-ын сайд, ЦЕГ-ын дарга зэрэг албаны эрхэм оролцож, мод тарина. Утас: 91965599, 99153766

Үндэсний мэдээллийн төв


11:30 цагт: Аялал жуулчлалын холбооноос хэвлэлийн хурал хийнэ.

“Туушин зочид” буудал


12:00 цагт Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан БОАЖЯ-наас “Корона ба аялал жуулчлал” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулна. Утас: 91965599, 99153766

"Корпорэйт" зочид буудал


14:00 цагт МҮХАҮТ-ын 60 жилийн ойн баярын хурал болох бөгөөд Монголын хувийн хэвшил, бизнесийн салбарын 1000 гаруй төлөөлөгч оролцоно. Утас: 88108745, 89056905


С.ЦОГ

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.