Шүүгдэгч Г.Солтанаас 7.880.500 төгрөгийг албадан гаргуулах нэмэлт заалт оруулав

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 22-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо.

Шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1385 дугаар шийтгэх тогтоолтой Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Солтан, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулав. Үүнд:
 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг шүүгдэгч Г.Солтанаас албадан гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэвлэл, мэдээллийн хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ккк 2020-09-23 03:51:32
    Хулгайч, дээрэмчин, луйварчин, эрлийз, хурлийз өнөө маргаашгүй гараад бултах гэж байгаа нөхдүүдээр төр бариулдаггүй л байхгүй юу даа.
  • ХУУЛЬЧ  2020-09-23 02:27:38
    ҮНДСЭН ЯЛ ДЭЭР НЭМЭЛТ ЯЛ 7,500,000 ТӨГРӨГ УЛСЫН ТӨСӨВТ ТӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГУУЛДАГ АГУАЙ ИХ ТЭНЭГЛЭЛ ШҮҮ ,,,ДАВЖ ЗААЛДАХ ШҮҮХЭД ДЭЭШЭЭ МӨРДӨГЧИД БАЙДГЫГ МЭД ,,,, ...