Ирэх сараас ААНБ, даатгуулагч тус бүр 5 хувиар НДШ төлнө

Ирэх сараас буюу аравдугаар сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө.

Тодруулбал, “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамргдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3, 5 хувиар хөнгөлөгдөж байгаа юм.

Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийгдсэн.

Сайн дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө. Жишээлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (420,0 мян.төг)-нээс шимтгэл төлдөг даатгуулагч 35,7 мянган төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгдөж, 21 мянган төгрөгийг өөрөө хариуцан төлөх юм байна.

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.