МАН-ын Хяналтын Ерөнхий хороог Б.Баярбаатар удирдана

МАН Хяналтын Ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг томиллоо. Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. 

          • 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт АБГББ хорооны даргын туслах
          • 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах
          • 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах
          • 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын Намын ахлах референт
          • 2011 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын                  байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
          • Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай 
          • 2016-2020 онд Намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо нь намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй билээ. 

О.ОНОН
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-09-22 08:22:55
    Та, Намын гишүүдийн сахилга, ёс зүйг баримтуулахад муу ажилласан шүү. ЖДҮ, хууль зөрчсөн гэмт хэргээр намын гишүүд нь ял аваад байхад энэ нөхөр дээшлээд л .