2500 гаруй жилийн настай 14 булш олжээ

Египетийн  Аялал жуулчлал, эртний дурсгалын яамнаас Кайр хотоос өмнө зүгт байдаг Саккарагийн  оршуулгын газраас 2500  гаруй жилийн настай 14 шинэ шарил олсон гэж мэдээлсэн байна.  Өнгөрсөн долоо хоногт  тухайн  цаг  үед хамаарагдах 13 шарилыг  олсноор  битүүмжилсэн  модон австай сайн хадгалагдсан шарил нийт  27  болоод байгаа аж. Мөн  хөшөө болон жижиг эд зүйлс олдсон байна. Эрх баригчид энэ нээлтээс илүү нууцыг олж илрүүлэхийн  тулд малтлага хийж  байгааг онцолжээ.

Түүнээс гадна хамгийн том байж болох нээлтийн эхний судалгаагаар сайн битүүмжилсэн энэ шарилыг оршуулснаас хойш нээгээгүй болохыг нотолж байна гэв. Мөн мэргэжилтнүүд энэ авснуудаас гадна хажуугийн оршуулгын газар өөр шарил байх боломжтой гэж үзэж байгаа юм  байна. Аялал жуулчлал, эртний дурсгалын яамны сайд Халед Аль Анани эртний Египетийн нийслэл Менфис хотын төв оршуулгын газар байсан гэж итгэж байгаа аж.  Энэ газарт 3000 жилийн турш оршуулах ёслол үйлдэж ирсэн учраас сонирхол татсан археологийн газар болсон  байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2020-09-22 02:45:23
    ерөнхий сайдаа хэлсэндээ хүрээч наад луйвар хийдэг нөхөдөөсөө салаач таны нэрийг баасдаж байна
  • zochin 2020-09-22 02:38:00
    Ene heden MAH-iin luivarchdiig barih, shalgah odor irnee.ene novshnuud oodorch l baig.udshgui edniig yllah odor aisui.
  • ЖДҮЧИН Содбаатар 2020-09-22 02:28:34
    Зайлсан байдаа
  • о 2020-09-22 01:57:46
    Хэрэг хийсэн луйварчдыг төрийн албанаас зайлуулдаг байх хэрэгтэй байна, дээд байгууллага нь үлгэр жишээ үзүүлж ажилламаар юм, ард түмний итгэл даах хэрэгтэй шүү...
  • иргэн 2020-09-22 01:21:31
    Содбаатар хэзээ ч үнэнээ хүлээхгүй, Хүүкт итгэсэн бидний хохь болоод дуусна, ванга шиг л хэлье. Халаас хулгайлахгүй гэсэн уг нь, хаана бна?