Улаанбаатарт 14-16 градус дулаан байна
Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2020 оны 09 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: http://www.tsag-agaar.gov.mn/
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.