Д.Сарангэрэл: Хэнтий аймагт 2024 он гэхэд зургаан том цогцолбор байгуулна
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Хэнтий аймагт байгуулж буй Түүхэн аялал жуулчлалын 6 цогцолборын талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “2019 онд Монгол улс 577 мянган жуулчин хүлээн авсан байдаг. Харин энэ онд коронавируст халдвартай холбоотойгоор аялал жуулчлалын салбар харьцангуй зогсонги байдалд орсон. 88 мянган ажлын байр бий болгодог энэхүү салбарын ажлын байр 30 хувиар буурсан ч гэсэн ирэх жүлүүдэд коронавирус харьцангуй намжаад ирэнгүүт жуулчдын тоо өснө гэсэн судалгаа байгаа. Монгол улсын АЖ-ын салбарын 11 хувийг түүхэн аялал жуулчлалын салбар эзэлдэг. Тиймээс Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, таван том цогцолбор барихаар төлөвлөж байна. Тус аймгийн Дадал, Дэлгэрхаан, Батноров, Биндэр  зэрэг сумдад цогцолбор баригдана. Тухайлбал Дадал суманд “Чингис хаан” цогцолборыг бусад суманд “Андын өргөө, Шихихутаг, Нууц товчоо, Их хуралдай зэрэг цогцолборыг 2024 он гэхэд барьж байгуулъя гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.


Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • о 2020-09-19 02:32:29
    Хийсэн ажил зурагнаас өөр байсан, төсвийг нэн тэргүүнд шаардлагатай ажилд зарцуулах хэрэгтэй. Ядуучуудын тоо ихсэж байна...
    162.158.7.192
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2020-09-18 10:23:10
    Хаалга шигээ болвол хэрэггүйдээ.Дандаа л монжиж байхын.Сэтгэлтэй ард хийсэн бол Чингис хаан маань баярлах байсан даа.
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2020-09-18 07:42:03
    За даа. Андын өргөө шиг юм байгуулбал гадаад битгий хэл монгол хүн ч очиж үзэхгүй байх. Хий дэмий овоолсон шороо, төмрийн хог болох байхдаа. Хайран хөрөнгө. Өөр...
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах