Д.Нямхүү: 1408 хүний шинжилгээ сөрөг гарч, нэг хүн эдгэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Есдүгээр сарын 16,17-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лобароторид нийт 1408 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр 59 настай эмэгтэй эдгэрч ХӨСҮТ-ээс дарагйн шатний сувилал руу шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 311 байна. Үүнээс 302 буюу 97 хувь нь эдгэрсэн. Бүх тандалтын хугацаа нь дууссан 281, гэрийн ажиглалтанд 13, сувилалд 8 хүн байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 9 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдал нь хөнгөн 7, хүндэвтэр 2 хүн байгаа. Өчигдөр өглөө буюу есдүгээр сарын 17-ны 09:00 цагт ХӨСҮТ-д Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирж тусгаарлагдсан нэг эх амаржиж хүүтэй боллоо” гэв.

Боловсролын яамны мэргэжилтэн Т.Ням-Очир: “Теле хичээлийг телевизээр дамжуулахыг түр хугацаагаар зогсоож байгаа. Харин эцэг, эх, багш, суралцагч авч ашиглаж болохуйцаар веб сайтуудад цахим хичээлээ байршуулахаар шийдвэрлэсэн. Мөн есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл батагах хичээл орохоор төлөвлөж, арга зүй, зөвлөмжүүдийг сургуулиудад хүргүүлсэн байсан. Хэдий танхимийн сургалт хэвийн горимоор хичээллэж байгаа ч гэсэн бататгах хичээл ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ” гэлээ.


Б.Сувдаа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus