АНУ: Уйгур иргэдийн эрхийг зөрчсөн үйлдлийг тэвчихгүй

Олон жил үргэлжилж байгаа ч үргэлж  олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудал бол  дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч АНУ, Хятадын  худалдааны дайн билээ. Энэ жил хоёр улсын маргаан хурцдаж, бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулах бус цахим платформуудыг ашиглахыг хориглохоос эхлээд консулын газруудаа хааж  харилцаа нэлээд хүнд байдалд ороод байна. Саяхан АНУ цөөнх үндэстэн уйгур иргэдийн эрхийг зөрчиж албадан хөдөлмөр эрхлүүлж байна хэмээн Хятадыг буруутгаж улмаар Шинжаанаас оруулж ирдэг зарим бараанд хориг тавилаа. Тухайлбал, Анхуй, Шинжаан мужийн таван үйлдвэрээс хөвөн, компюьтерийн эд анги, үс арчилгааны бүтээгдэхүүн, гадуур хувцас импортлохыг хориглов. Энэ хориг нь Шинжаан дахь нөхцөл байдлын улмаас Хятадад шахалт үзүүлэх Трампын засаг захиргааны хамгийн сүүлчийн алхам гэв.   Энэ талаар АНУ-ын  Хил хамгаалах агентлагийн комиссарын орлогч Марк Морган “Бүтээгдэхүүнд тавьсан энэ хориг нь хууль бусаар албадан хөдөлмөр эрхлүүлж ашиг олсон хүнлэг бус үйл ажиллагааг АНУ тэвчихгүй гэдгээ олон нийтэд зарлаж буй хэрэг юм. Албадан хөдөлмөр эрхлэх нь хүний эрхэнд хэрцгийгээр халдаж байгаа үйлдэл юм” гэж ярьжээ.  Хятад улс дэлхийн нийт хөвөнгийн 20 хувийг хангадаг. Үүний ихэнхийг нь Шинжаанд үйлдвэрлэдэг. Шинжаан бол  нефт химийн бодис болон бусад бүтээгдэхүүнээр Хятадыг хангадаг чухал муж юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Должинжав


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-09-21 11:26:54
    Shinjaand Mongol -oirad humuus undsen Mongol torolh nutagtaa amidardag bolohiig bid sanaj demjij baih ystoi
  • Монгол улсын иргэн 2020-09-20 08:16:46
    Монгол улс тусгаар тогтносон улс байж өөрсдөө ямар бичиг хэрэглэж байгаа болоод бид хүний хэрэгт оролцох вэ дээ.Эхлээд монгол бичгээ өөрсдөө хэрэглэж сурцгаая...
  • Баяр 2020-09-19 03:52:47
    АНУ Уйгрут яасан хайртай юм бэ? Монголд бас ийм хайртай гэж андуурав даа Манайхан
  • үнэн 2020-09-18 03:19:49
    Уйгаруудыг хэн яаж байх нь Монголд ёстой түй хамаагүй шүү, Лалын шашинтай хэзээ ч соёлжихгүй зэрлэгүүдийг яргалж байгаа Хятадыг дэмжсэн нь бараг зөв шүү,
    • mongol hun 2020-10-07 18:02:40
      hutsdag haltar ve
    • иргэн 2020-09-18 18:54:32
      Бэртэгчин новш минь хошуугаа цавиндаа хийгээд хэвэж бай. Энэ Шинжиан гэдэг газрын хойд тал нь Баруун Монголын нутаг. Газар усны олон нэр монголоороо байгаа.
    • Shinjaanii kazak 2020-09-18 17:53:46
      Za barag ter ni deer. Darj bhgu bo tolgoi deer baaj medne. Hytad dotroo heniihee yaah ni ali huudee zodoh ni echiin asuudal shig todorhoi zuil
    • Зочин 2020-09-18 05:41:03
      Та буруу ойлголттой хүн байна.Удахгүй Өвөр Монголчуудыг хядаад эхэлбэл бас хохь чин муу соёлгүй зэрлэгүүд гэж тавлах уу? Төвдүүд ч ийм зовлонг дайрсан.
    • зочин 2020-09-18 05:02:51
      түй маа
    • hun 2020-09-18 04:28:09
      udahgui hytaduud chamaig yargalah biz
    • !!!!!!!!! 2020-09-18 03:38:42
      amaa medej hutssaaarai