Гурван тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй,  дөрвөн байршилд газартай нэр дэвшигч Д.Пүрэвдаваа
АН, МАХН, ШИНЭ намууд хамтран "Ардчиллын төлөөх намуудын нэгдэл" байгуулан орон нутгийн сонгуульд оролцож байна. Тэднийг Нийслэлийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа удирдана. Д.Пүрэвдаваа нэгдлийнхээ нэр дэвшигчдийг танилцуулахдаа нийтийн тээвэр, баян ядуугийн ялгаанд анхаарлаа хандуулна хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Д.Пүрэвдаваа өөрөө хэр хэмжээний бэл бэнчинтэй вэ?
 
Түүний хувьд 2012-2017 онд Баянзүрх дүүргийн  Засаг даргаар,  2017 оноос  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажилласан юм. Тэгвэл энэ хугацаанд түүний хөрөнгө орлогод хэрхэн өөрчлөлт орсон бэ?

Д.Пүрэвдаваа нь 2017 он буюу Ерөнхийлөгчийн зөвлөх болсон жилээ 39 сая төгрөгийн орлого олж байсан бол дараа жил нь түүний орлого огцом өсөж 96 сая төгрөгт хүрсэн байгаа юм. Харин 2019 онд 54 сая төгрөгийн орлого олжээ. Харин Д.Пүрэвдаваагийн гэр бүлийн гишүүдийн орлого огцом өсөлттэй байна. Тодруулбал, 2017 онд 140 сая төгрөгийн жилийн орлого олж байсан бол 2018 онд 223 сая төгрөг 2019 онд 425 сая төгрөгийн орлого олж байна.

Сүүлийн долоон жил төрийн албанд дарга голдуу алба хашсан түүний хувьд чинээлэг нэгэн гэдгийг илтгэх баримт бол гурван орон сууц, нэг үйлчилгээний газар, гурван авто зогсоол юм. Эдгээр нь 3 тэрбум 754 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.

Түүний хувьд 2017 онд 76 сая төгрөгийн хоёр машинтай байсан бол өнөөдөр түүний унадаг машин 251 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн 200 хонь, 23 адуу, 20 үхэртэй. Сүүлийн хоёр жил энэ тоог тогтмол байдлаар ХОМ-тээ мэдүүлсэн байна. Өсөөгүй, үржээгүй, бас хорогдоогүй.

Д.Пүрэвдаваагийн хувьд 220 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван байршилд газар эзэмших эрхтэйгээр, нэг байршилд өмчлэх эрхтэйгээр газар эзэмшдэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд хамгийн их газрын асуудалтай дүүрэг. Улсаас үнэгүй өгөх газраа ч эзэмшиж чадаагүй олон иргэн бий. Гэтэл Засаг дарга асан Д.Пүрэвдаваа бүр дөрвөн байршилд газартай. Жирийн иргэнд олддоггүй газрыг Засаг дарга ийнхүү тоймгүй ихээр эзэмшиж байгаа нь өнөөдрийн нийгмийн ялгаатай тал. Ялгаа гаргадаг албан тушаалтнуудын бодит төрх энэ.

Д.Пүрэвдаваагийн хөрөнгө орлого үүгээр ч зогсохгүй. Тэрбээр 80 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 2017 онд Ерөнхийлөгчийн зөвлөх болсон жилээ жилийн 39 сая төгрөгийн орлого олсон ч дансандаа 89 төгрөгийг хадгалж байсан бол 2018 онд  жилийн орлого нь 96 сая төгрөг хүрэхэд тэр дансандаа 307 сая төгрөгийг хуримтлуулж чадсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.

Түүний хувьд Чин-Ачлал ХХК, Сонохон цэцэрлэг БСБ Бусад, ЦЭНАН ХХК-иудыг эзэмшдэг.


О.ОНОН
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • үнэн 2020-10-12 04:02:27
    шингээдэг л юм байхдаа
  • ЗОЧИН 2020-09-20 14:20:59
    Яавал энэ хүн шиг баян болох бол... Лүд юм аа
  • о 2020-09-19 02:38:31
    Монгол улсын иргэн 0.7 га газар эзэмших эрхтэй. Түүнээс илүү газар эзэмшиж байгаа тохиолдолд эх үүсвэрийг нь шалгаж, хянах хэрэгтэй байна. Ямар замаар !!!!
  • zochin 2020-09-19 02:35:19
    Орон нутгийн сонгуульд баас,шээс хоёр холилдсон юм шиг үзэгдэл боллоо доо.МАХН+АН
  • ккк 2020-09-18 21:12:18
    absan tsalingaas iluu garsaniig ni huraachih
  • ТБД -н дүү  2020-09-18 11:44:08
    Тэрбишдагвын дүү гээ биз дээ энэ нөхөр. АН МАН нийлээд МАНАН болдог
  • ард 2020-09-18 01:45:09
    2020-2024 онд ядуу ард би Пүрэвдаваа дарга шиг 3 тэрбумын хөрөнгөтэй болж бид хоёрын ядуу баяны ялгаа арилах юм байна. ПҮРЭВДАВААГ дэмжихээр ШИЙДЛЭЭ. хахаха хэ...