MERS-CoV вирусээр үүсгэгдсэн анхны тохиолдол Австри улсад бүртгэгдлээ

Энэ сарын 30-ны өдөр Австри улсын ОУЭМД-ийг зохицуулагч байгууллагаас MERS-CoV вирусээр үүсгэгдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээллээ. Өвчтөн 29 настай, эмэгтэй. Саудын Араб улсын иргэн. Түүнд Саудын Арабад байх үед нь буюу 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг илэрч, долоо хоногийн турш өндөр халуурсан боловч эмнэлэгт хандаагүй байна. 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс Австри улсын Вена хотын Халдвартын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. 

Өвчтөний охин болон жолоочид нь хүнд амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрсэн тул эмнэлэгт хэвтүүлэн тусгаарлаж, эмчилж байна. Мөн ойрын хавьтлын 25 хүнийг илрүүлж, тусгаарлан хянаж, лабораторийн шинжилгээг авч эхэлжээ. Одоогийн байдлаар өвчтөнтэй хамт Саудын Арабаас олон улсын нислэгийн ниссэн зорчигчдын дунд судалгаа хийгдэж байна. 

Иймд вирусын гаралтай халдварт өвчин улс орон дамжин зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж байгаа үед аль болох өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байхыг олон нийтэд сэрэмжлүүлж байна. 

ХӨСҮТ-ийн томуугийн тандалтын нэгжийн мэдээлснээр манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд: 

 • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч, хөрөхгүй байх, 

 • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээг хийж байх, 

 • Илчлэг сайтай, аминдэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, 

 • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, 

 • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших, 

 • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар шаардлагагүй бол аль болох удаан хугацаагаар явахгүй байх, 

 • Ханиах, найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр, нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, 

 • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах зэргийг зөвлөж байна. 

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.