Арьс шир боловсруулах цогцолборын дэд бүтэц, бүтээн байгуулалт 60 хувьтай явж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үедээ “Дарханы арьс, ширний үйлдвэр технологийн парк”-ийн ажилтай танилцав.Ерөнхий сайд Улаанбаатарт байгаа арьс, ширний 40 орчим үйлдвэрийг энэ парктай энэ нэгтгэх, цаашид  энэ чиглэлийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг цогцолбор хэлбэрт оруулах, ажилчдын хороолол барих зэрэг саналаа Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх чиглэл өгөв.  “Дархан арьс ширний цогцолбор”, Түүхий эдийн бэлтгэл, Дархан арьс шир боловсруулах үйлдвэрлэл төслүүдийн эцсийн зорилго нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд борлуулах юм. “Дархан арьс Ширний цогцолбор” ХХК нь 2018 онд Дархан-Уул аймагт байгуулагдсан. Тус компани нь арьс шир, хөнгөн үйлдвэрлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Хонгор сумын 1дүгээр багт арьс шир, ноос ноолуур боловсруулах цогцолборын үйлдвэрийг 180 га газарт бүтээн байгуулж байна. Арьс шир боловсруулах цогцолборын төслийн хүрээнд:

1. Бог малын арьс боловсруулах 9-н үйлдвэр, агуулахын хамт
2. Бод малын арьс боловсруулах 4-н үйлдвэр, агуулахын хамт
3. Ноос, ноолуур угаах, самнах 2үйлдвэр
4. Эсгийний үйлдвэр
5. Желатин уургийн үйлдвэр
6. Судалгаа хөгжил,инновацийн төв
7. Үйлдвэрийн зохицуулалттай цэвэрлэх байгууламж зэргийг барихаар төлөвлөн барилга угсралтын ажил өрнөж байна.
Төслийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд Испани, Энэтхэг, ХБНГУ-ын химийн бодисын технологийн зааврын дагуу лаборатори, хагас үйлдвэрлэл, үйлдвэрийн туршилтыг Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтран амжилттай гүйцэтгэжээ. Мөн төслийн бүтцийн хувьд “Лидер капитал” ХХК төслийн бүх оролцогч талуудыг нэгтгэн хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд дотоодын компаниудаас гадна Испани Улсын “Консури Лидер” ХХК-тай хамтран бог малын арьс боловсруулах нэг үйлдвэрийг байгуулах аж. Мөн бусад орны туршлага бүхий компаниудтай хамтран ажиллах ажлын хэсэг байгуулжээ. Гадаад худалдааны хувьд Манго, Зара гэх мэт дэлхийн брэндүүдэд арьс, шир нийлүүлдэг Европын томоохон компани болох “Консури лидер” SL- тай урт хугацааны нийлүүлэлтийн гэрээг амжилттай байгуулжээ.
Малчдын хувьд арьс ,шир үнэгүйдэж, энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрлэл уналтад ороод байгаа энэ үед дундын зуучлагчгүйгээр эцсийн үйлдвэрлэгч нарт шууд нийлүүлэх боломж гарч байна. Ингэснээр арьс, ширний үнэ 6-8 дахин өсөх аж. Мөн дэлхийн арьс, ширний салбарт нэр хүнд бүхий гадаадын компаниудтай шууд хамтран ажилласнаар Монголын арьс , ширний салбарт олон улсын менежмент нэвтэрч байгаа нь энэ.
Мөн арьс боловсруулах олон улсын технологи ноу-хау нэвтэрч өнгөрсөн хоёр сарын хугацаанд Монгол малын арьсанд тохирох , олон улсын стандартын шаардлага хангахуйц технологийг боловсруулж эхний туршилтын бүтээгдэхүүнийг гаргаснаа танилцуулав. Урт хугацааны нийлүүлэлтийн хүрээнд гэрээний дагуу энэ онд 600 мянган ширхэг богийн арьс Испани улс руу илгээх аж.

Өнөөгийн байдлаар төслийн талбайд хоёр хэлхээт цахилгаан түгээх, хангах дэд станц, дулаан хангамж, цэвэр усан хангамж, ариутгах татуурга, уурын станц, ноос боловсруулах үйлдвэрийн гурван блок барилга угсралтын ажил, ноос угаах үйлдвэрийн цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлууд хийгджээ.Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol er 2020-09-17 06:56:15
    Mask zuugeechee !!! Darga said naraas ulger duurail bolchih hun neg ch alga uu?
    162.158.7.134
    Мэдэгдсэн Хариулах
  • ganaa 2020-09-17 06:47:56
    АМЖИЛТ ХҮСЬЕ.
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах