Өмнөд Солонгос Улс Олон улсын авлигын эсрэг чуулганыг онлайн хэлбэрээр зохион байгуулна
2020 оны Олон улсын авлигын эсрэг чуулганыг 12 дугаар сарын 1-4-ний хооронд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар болсныг зохион байгуулагч Өмнөд Солонгос Улсын Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос лхагва гарагт мэдээллэв.

Авлигатай тэмцэх, иргэний эрхийн хорооноос мэдээлснээр 19 дэх удаагийн Олон улсын авлигын эсрэг чуулганаар коронавирусын дараах чиг хандлага, тэдгээрийн авлигын эсрэг хүчин чармайлтад үзүүлэх нөлөөллийн талаар хэлэлцэх болсон.

Анх  2020 оны 6 дугаар сард зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байсан уг чуулган нь авлигын эсрэг дэлхийн хамгийн том арга хэмжээнүүдийн нэг юм. Авлигын улмаас тулгарч буй сорилтыг шийдвэрлэх, дэлхий нийтийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор энэ чуулганд улс орнуудын төр, засаг, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцдог билээ.

Эх сурвалж: koreaherald.com

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.