Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровын урилгаар энэ сарын 20-22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. 

Энэ нь 2020 оны долдугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газрын гишүүний  анхны гадаад айлчлал юм. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт гэж заасан байдаг.

2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан.

Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцоно. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.  

Айлчлалын үеэр манай талаас 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ярилцахаар төлөвлөжээ. Мөн Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар, хийн хоолойн асуудлаар, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар, Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах талаар,  худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар тус тус санал солилцхоор  төлөвлөж байна.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ? 2020-09-17 10:38:13
    Энэ хүн наад зах нь англиа боль гэхэд орос хэлтэй юм болов уу даа?
    172.69.252.135
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ  2020-09-17 09:12:45
    ЗАСАГЛАЖ БАЙГАА НАМААС ТОМИЛОГДСОН САЙДЫГ ЧАДВАРТАЙ ЧАДВАРГҮЙ ГЭЭД ХЭРЭГ,ҮЙ,, ТҮҮНД АЖЛЫН МЭРГШСЭН БАГ АЖИЛДАГ ЮМ ,,ТИЙМ УЧРААС УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ЮМ, ,...
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2020-09-17 08:52:03
    Гадаад харилцааны сайд энэ Энхтайван чадваргүй гэдгээ өчигдөр Хятадын сайдтай хэвлэлийн бага хурал хийхдээ харуулав. Бэлэн материалыг уншиж ч чадахгүй юм
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol er 2020-09-17 06:53:57
    Har tahaliin uer haa saigui teneed baih yum. Oros tun hetsuu baigaa shuu !!!
    162.158.6.235
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2020-09-17 05:19:03
    Нөгөө хөл хорионы дэглэм хамаагүй юу.....
    172.69.45.143
    Мэдэгдсэн Хариулах
  • Доожоогүй сайд 2020-09-17 05:12:13
    Доожоо муутай хүнээр сайд тавьж болохгүй. ВАН И сайдыг хар хэн ч харсан хүлээн зөвшөөрмөөр
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах